11 сарын 15-19-ний хооронд Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн хурлын танхимд “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд “ЦССҮТ-ийн үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015-г хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт амжилттай болж өндөрлөлөө.
Уг сургалтад Канадын олон улсын нийгэмлэгийн Чанарын удирдлагын тогтолцооны Олон улсын зөвлөх профессор Смит Сибинга онолын 12, дадлагын 16 буюу нийт 1,5 багц цагийн хичээл орсон.
Сургалтад ЦССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн яамны төлөөлөл, “ЭТСХХ-5” төслийн менежер, зөвлөхүүд оролцов.