Төслийн нэр: Эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр"
ЭМСХХ-6 төсөл нь 2019 оноос эхлэн нийт 10 жилийн хугацаанд буюу 2029 он хүртэл 3 үе шатаар хэрэгжинэ.
Санхүүжилт(эх үүсвэрээр)
- Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээл - 158,3 сая ам.доллар (96.84%)
- Монгол Улсын Засгийн газар - 1.69 сая ам.доллар (1.03%)
- Харилцан Кредит Олгох Механизмын Японы сан - 3.48 сая ам доллар (2.13%)
Төсөл нь 4 бүрэлдэхүүн хэсэгтэй
Бүрэлдэхүүн 1: Хот, хөдөөгийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх
• Улаанбаатар хотод үйлчлүүлэгчид ээлтэй, жендерийн мэдрэмж бүхий Өрхийн эрүүл мэндийн төв 10,
• Сонгогдсон аймгуудад үйлчлүүлэгчид ээлтэй, жендерийн мэдрэмж бүхий Сумын эрүүл мэндийн төв 6 тус тус байгуулах замаар анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх
• Сонгогдсон аймгуудын Өрхийн эрүүл мэдийн төвд нүүрсхүчлийн хийн ялгарал багатай дэвшилтэт технологийн шийдэл нэвтрүүлэх,
• Анхан ба лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний нэгдмэл байдлын загварыг нийслэлийн 5 дүүрэг, 10 аймагт хэрэгжүүлэх
• Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, тусламж үйлчилгээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны загварыг Өрхийн эмнэлэгт турших
• Улаанбаатар хотод Яаралтай тусламжийн төвийн барилга барина.
Бүрэлдэхүүн 2: Аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах
• Чингэлтэй дүүрэгт жендерийн мэдрэмж бүхий загвар нэгдсэн эмнэлэг барих
• Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, ба бусад чиглэлээр хэвтүүлэн эмчлэх болон амбулаторийн тусламж үйлчилгээг үйл ажиллагааны хувьд холбох замаар шинэчлэх
• Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт нүүрсхүчлийн хийн ялгарал багатай дэвшилтэт технологийн шийдэл нэвтрүүлэх,
• Ховд аймгийн БОЭТ, Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт шинээр амбулаторийн тасаг барих замаар өргөтгөх
• ЭМЯ-ны дүрэм журмын дагуу эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх замаар анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, ӨЭМТ-ийн менежментийн чадавхийг дээшлүүлэх
Бүрэлдэхүүн 3: Стратегийн худалдан авалтын загварыг бэхжүүлэх
• Стратегийн худалдан авалтын загвар гарган эрх зүйн орчинг бий болгох замаар эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үр ашгийг сайжруулах,
• Эрүүл мэндийн даатгалын байгууллага, Сангийн яам, ЭМЯ, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудыг хамарсан стратегийн худалдан авалтын загварын гаргасан журамд үндэслэн бодлогын зохицуулалт
• Системийн гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах хөтөлбөрөөр дамжуулан ЭМЯ-ны байгууллагын чадавхийг хөгжүүлэх
Бүрэлдэхүүн 4: Эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавх бэхжүүлэх
• ЭМЯ болон засгийн газрын худалдан авах ажиллагааны агентлагт зориулан худалдан авалт, санхүү, эрсдлийн менежментийн чиглэлээр байгууллагын чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх