ЗӨСҮТ-ийн дэргэдэх эрүүл мэндийн салбарын нөөцийн агуулахын үйл ажиллагааг эхлүүлэх 3 хоногийн сургалт явагдлаа





2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улс болон АХБ-ны хооронд байгуулсан Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 КОВИД-19-ийн Онцгой байдлын тусламжийн нэмэлт санхүүжилтийн төслийн хүрээнд гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад шаардлагатай эрүүл мэндийн салбарын нөөц (эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эд, вакцин биобэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, урвалж, оношлуур)-ийг  бүрдүүлэх, хадгалах агуулахыг барьж байгуулан тоноглоод байгаа билээ. 

Энэхүү агуулах нь эм, эмнэлгийн хэрэгслийн агуулахад тавих олон улсын стандартын шаардлагыг хангасан барилга, тоног төхөөрөмжтэйгээс гадна үйл ажиллагаагаа дээрх стандартад нийцүүлэх зорилгоор агуулахын гарын авлага, стандарт үйл ажиллагааны журмуудыг боловсруулан, хэрэгжүүлж эхлээд байна. 

Агуулахын үйл ажиллагааг эхлүүлэх, агуулахын гарын авлага, стандарт үйл ажиллагааны журмуудын хэрэгжилтийг хангах сургалтыг 2022 оны 4 сарын 18-20-ны өдрүүдэд ЗӨСҮТ-ийн Шуурхай удирдлагын төвийн танхимд зохион байгууллаа. Сургалтад шинээр шалгаруулан авсан ажилтнууд (Агуулахын дарга, Агуулахын менежер, Нярав/захиалга бэлтгэгч)-аас гадна агуулахад хавсран ажиллах ЗӨСҮТ-ийн ажиллагсад, нийт 17 хүн хамрагдсан. Гурван өдрийн сургалтаар 20 модуль хичээлийг мэргэшил, заах аргыг өндөр түвшинд эзэмшсэн 11 сургагч багш заасан бөгөөд ажилтнуудад агуулахын үйл ажиллагааг эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, түгээлтийн зохистой дадлыг баримтлан явуулах мэдлэгийг олголоо. 


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол