Стратегийн худалдан авалтыг бэхжүүлэх чиглэлээр чадавхижуулах сургалтууд эхэллээ.





Монгол улс  эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлого, хууль эрх зүйн хүрээнд нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэн томоохон өөрчлөлтийг  2021 оноос эхэлсэн билээ. Санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өртөг, зардлыг шинэчлэн тооцох, даатгуулагчид үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, үр дүнтэй уялдуулан тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг сонгон шалгаруулах, гэрээлэх, нэхэмжлэлийн хяналт тавих, цахимжуулах зэрэг стратегийн худалдан авалтын суурийг тавьж улмаар эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжих боломжийг олгох юм. 

ЭМЯ-ны Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн хүрээнд “Стратегийн худалдан авалтыг бэхжүүлэх” зорилгоор 21 аймгийн эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн даатгалын хэлтсүүд, болон хот хөдөөгийн 50 эрүүл мэндийн байгууллагад чадавхи бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж эхэллээ. 

Сургагч багш Б.Булганчимэг, Б.Батчимэг нар Өвөрхангай аймагт
Сургагч багш Д.Оюунтуяа Говьсүмбэр аймагт

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 4-ны өдрийн А/43 тоот тушаалын дагуу “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” 3843-МОN, 3844-МОN(COL), “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” TA 9701 төслийн хүрээнд бэлтгэгдсэн эрүүл мэндийн санхүүжилт болон эрүүл мэндийн удирдлагын 18 сургагч багш нар ажиллана.  Хоёр өдөр танхимын, 3 өдрийн ажлын байранд дасгалжуулах сургалтанд  аймаг, нийслэлийн  эрүүл мэндийн байгууллагуудын 1515 удирдлага, мэргэжилтэнг хамруулахаар төлөвлөж байна. 


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол