АХБ-ны төлөвлөгөөт хяналтын баг Хөвсгөл аймгийн Тариалан, Булган аймгийн Дашинчилэн суманд ажиллаа





АХБ-ны төлөвлөгөөт хяналтын баг Хөвсгөл аймгийн Тариалан, Булган аймгийн Дашинчилэн сумдын эрүүл мэндийн төв болон Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 2024 оны  5 дугаар сарын 8-наас 11-ний өдрүүдэд ажиллав.

Аймаг, сумын орон нутгийн болон эрүүл мэндийн төвийн удирдлагатай АХБ-ны Суурин төлөөлөгчийн газрын Эрүүл мэнд, нийгмийн ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа, Төслийн шинжээч Г.Цолмонгэрэл, Зөвлөх О.Баяр, ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Төслийн захирал Т.Хонгорзул болон Төсөл Хэрэгжүүлэх Нэгжийн төлөөлөл уулзаж, төслийн 1-р үе шатанд баригдах Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдийн барилга, тэдгээрт нийлүүлэх эмнэлгийн тоног төхөөрөмжийн төлөвлөлт, түүний явцын талаар мэдээлэл өгсөн.

Мөн шинэ барилгын дэд бүтэц, барилгын талбайн газар чөлөөлөлтийн ажлын үр дүнг нягталж, орон нутгийн хүлээсэн үүрэг, түүний биелэлтийн байдалтай танилцаж, зөвлөмжөөр ханган ажиллалаа. 


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол