Уулзалт хэлэлцүүлэг





ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат,  Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын гүйцэтгэгч Хятадын төмөр замын нэгдүгээр групп ХХК болон нүүрсхүчлийн хий бага ялгаруулах технологид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх Японы Азуса Секкэй ХХК-ний төлөөлөлтэй уулзалтыг зохион байгууллаа.

 Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2019-2029 онд хэрэгжүүлэх буй “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” – төслийн нэгдүгээр шатны ажил хэрэгжиж байна. 

Төслийн нэгдүгээр шатны хамгийн чухал хөрөнгө оруулалт болох Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга угсралтын ажлын гэрээг 2023 оны 12-р сарын 20-ны өдөр байгуулан, барилгын ажил 2024 оны 5-р сараас эхлээд байна. 

Тус эмнэлэг нь  СХД-ийн нэгдсэн эмнэлгийн жишгээр баригдаж байгаа бөгөөд нэмэлтээр нүүрсхүчлийн хий бага ялгаруулах технологийг нэвтрүүлсэн эмнэлэг болох юм. Эмнэлгийн барилга нь 4 оьектоос бүтсэн, зоорьтой 1-4 давхар, нийт 200 ортой, 150 автомашины зогсоол, орц, гарц бүхий 7-оос дээш төрлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. 

Гүйцэтгэгчийн зүгээс ажлын явцыг танилцуулсан бөгөөд одоогийн байдлаар техникийн барилгын цутгал дуусч, Техникийн блок 90%, А блок 30%, Б блок 5% Төв хэсэг (Подиум) 10%-ийг гүйцэтгэлтэй байна. ,

Нүүрсхүчлийн хий бага ялгаруулах технологийг нэвтрүүлсэн, эмнэлгийн тоног төхөөрөмж суурилагдсан Хан-Уул дүүргийн эмнэлгийг 2026 оны 6 сард ашиглалтанд  оруулж, үйлчлүүлэгчдээ хүлээн авах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатын зүгээс гүйцэтгэгчийг батлагдсан төлөвлөгөөний дагуу хариуцлагатай ажиллахыг сануулан, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд захиалагчийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол