“Интернешнл Медикал Сентер” ХХК, Интермед эмнэлэг нь Эмнэлгийн төлөвлөлт, удирдлагын зөвлөх баг нь төслийн эмнэлгүүдэд “Багц сургалт”-ыг үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд 2024 оны 2, 3 дугаар саруудад төслийн эмнэлгийн нэг болох Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнууд Интермед эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах сургалтад хамрагдаж байна.
Интермед эмнэлгийн ажлын байран дээр туршлага солилцохоор ХУДНЭ-ийн Хүний нөөцийн баг болон Санхүүгийн албанд холбогдох ажилтан мэргэжилтэнгүүд ирж ажиллаж байна. Мөн ҮХА, Хоол зүйч, Сургалт хариуцсан мэргэжилтнүүд ирж үйл ажиллагаатай танилцлаа.