Хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа.





Төслийн гуравдугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд эрүүл мэндийн салбарын стратегийн худалдан авалтын тогтолцоог бэхжүүлэх, санхүүжилтийн үр ашгийг сайжруулахад Эрүүл мэндийн яам (ЭМЯ) болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээний таван зөвлөхийн үйл ажиллагааг бодлогын түвшинд уялдуулах зорилгоор 2024 оны 06 сарын 14-ны өдөр Эрүүл мэндийн яамны хурлын танхимд ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газар (БТГ), Санхүү, эдийн засгийн газрын Санхүү, даатгалын хэлтэс, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын төлөөлөл орсон нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулагдлаа.

Уулзалтыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат ахалж, Нэгдсэн төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зохицуулагч Г.Баясгалан “Төслийн гуравдугаар бүрэлдэхүүн хэсгийн танилцуулга”, БТГ-ын дарга П.Оюунцэцэг “Салбарын бодлого төлөвлөлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх товч танилцуулга”, Стратегийн худалдан авалтын зөвлөх багийн ахлагч А.Батбаяр “Стратегийн худалдан авалтын тогтолцоог бэхжүүлэх үйл ажиллагааны танилцуулга” сэдвээр тус тус илтгэл тавьж, оролцогчдын тавьсан асуултад хариулт өглөө.

БТГ-ын Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга болон мэргэжилтнээс эрүүл мэндийн технологийн үнэлгээний талаар харилцан санал солилцож, яамнаас эрүүл мэндийн технологийн үнэлгээний талаарх журмын төсөл боловсруулах ажлын хэсэгт зөвлөх багаас хүн оролцуулж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж, мөн Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Засгийн газрын Процессын зураглалыг боловсруулж байгаа зөвлөх багтай Засгийн газрын хуралдаанд танилцуулсан танилцуулгын талаар харилцан санал солилцов.

Уулзалтыг хааж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат үг хэлэхдээ энэ удаагийн уулзалт амжилттай болсон талаар дурдаад цаашид зөвлөх багаас тавьсан илтгэлийг ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нарт танилцуулах, эрүүл мэндийн санхүүжилтийн бодлогын чиглэлээр зөвлөх багтай хамтарч ажиллах, хамтарсан уулзалтууд хийх хэрэгцээ шаардлага байгааг цохон тэмдэглэлээ.


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол