ЭМЯ-ны АХБ-ны санхүүжилтээр “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд 4 чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлэх бөгөөд үүний нэг нь Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах үйл ажиллагаа юм.
Эмнэлгийн удирдлага, төлөвлөлтийн зөвлөх багаар Интернейшнл медикал сентер ХХК ажиллаж Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг (НЭ)-ийн нөхцөл байдлын үнэлгээ, эмнэлгийн үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа, эмнэлгийн мэргэжилтнүүдийн сургалтын төлөвлөгөө, шинээр баригдах Хан-Уул дүүргийн НЭ-ийн барилгын зургын тохируулгын санал боловсруулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
Хан-Уул дүүргийн НЭ-ийг АХБ-ны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -4,4+ төслийн хүрээнд шинээр баригдсан Сонгинохайрхан дүүргийн жишиг НЭ-ийн загвараар шинээр барих бөгөөд зөвлөх байгууллагын өгсөн тохируулгын саналд үндэслэн эмнэлгийн барилгын ажлын дэлгэрэнгүй зургийг Бьюлдинг технологи (ВТ) ХХК эцэслэн боловсруулж, барилгын эх загвар шинэчлэсэн зургийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан байна. ВТ ХХК барилгын зурагт өөрчлөлтүүдийг хийсэн барилгын иж бүрэн зураг төслийг ОБЕГ, МХЕГ хянаж, БХТ-ийн экспертүүд зураг төслийг магадлаж, төсвийг дахин хянасан байна. Төслийн зөвлөх баг одоо Эрчим хүчний яамнаас ирүүлсэн саналын дагуу цахилгааны дэд өртөөний төсөв дээр ажиллаж байна.
Хан-уул дүүргийн НЭ-ийн шинэ барилгын технологийн зургийн тоног төхөөрөмжийн төлөвлөлт (room to room book), тоног төхөөрөмжийн жагсаалт, кодчлол, нэршил, техник үзүүлэлтийг боловсруулахад зургийн зөвлөх компани BT ХХК болон зөвлөх Интермед ХХК-тай хамтран ажилласан.
Түүнчлэн, Эмнэлгийн удирдлага, төлөвлөлтийн зөвлөх баг төслийн бас нэг сайт болох Увс аймгийн НЭ-ийн эмнэлгийн нөхцөл байдлын үнэлгээ, Увс аймгийн хүн амын эрүүл мэндийн хэрэгцээний судалгаа, Увс аймгийн НЭ-ээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг хийж, УАНЭ-ийн үйлчилгээний болон үйл ажиллагааны урсгалын төлөвлөлтийг боловсруулсан.
Харин Увс аймгийн НЭ-ийн шинээр баригдах өргөтгөлийн барилгын батлагдсан төлөвлөлтийн дагуу эскиз зургийг эцэслэн батлуулж, ажлын дэлгэрэнгүй зургийг боловсруулах ажлыг Барилгын зураг төслийн зөвлөх баг-Татах Хүч ХХК хийж байна.