“Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн Удирдах хорооны хуралдаан боллоо





Эрүүл мэндийн яамны Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”  Төслийн Удирдах Хорооны  хурал 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ЭМЯ-нд боллоо. 

Монгол Улсын Их Хурал соёрхон баталсаны дагуу, Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банктай Эрүүл мэндийн салбарт анх удаа олон шатлалт санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийг хэрэгжүүлэхээр болсон. 

Төслийн Удирдах хорооны энэ оны эхний хуралдаанд  нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг зохицуулагч А.Мөнхтайван,  2021 оны үйл ажиллагааны тайланг дэд зохицуулагч Г.Баясгалан нар тус тус танилцуулж, хэлэлцүүллээ. 

Төслийн удирдах хорооны дарга, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2021 оны ажлын гүйцэтгэлийг сайшаалаа. Мөн  төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2022 онд хийх ажлын төлөвлөгөөг удирдах хорооны гишүүд бүрэн дэмжиж, зарим үйл ажиллагааны хэрэгжүүлэх цаг хугацааг эргэн харж, гишүүдийн саналыг тусгаад батлуулах шийдвэр гаргалаа.   

2022 онд уг төслийн хүрээнд томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг эхлүүлэхээр тусгагдсан байна. Тухайлбал Хан-Уул дүүргийн эмнэлэг, Үндэсний түргэн тусламжийн төв зэрэг байгууллагын шинэ  барилгатай холбоотой ажлууд эхэлнэ.


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол