ЭНЭҮТ-2 эмнэлгийн ариутгалын тасгийн мэргэжилтнүүд сургалтанд хамрагдлаа





Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн Банк хооронд 2020 оны 5 дугаар сарын 14 өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд халдварын сэргийлэлт, хяналтын тогтолцоог бэхжүүлэхээр замаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангах зорилгоор Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв, Говь-Сүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг, ЭНЭҮТ-2 зэрэг 8 эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн дэд бүтэц болон тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах үйл ажиллагааг шат дараатайгаар зохион байгуулж дуусч байна.

Төслийн хүрээнд  Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2 (ЭНЭҮТ-2) эмнэлгийн Төвлөрсөн ариутгалын тасгийн эрхлэгч, ариутгалын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг   4 дүгээр  сарын 1-ний өдрөөс 4-ны өдрийн хооронд  эмнэлэг дээр зохион байгуулж, ажлын байранд  дадлага хийлгэлээ. 

Сургалтыг төслийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нар удирдаж  эмнэлгийн давтан хэрэглэгддэг багаж, хэрэгслийг угаах, халдваргүйжүүлэх, ариутгах үйлчилгээний талаар мэдлэг, хандлага, дадлыг олгоход чиглэсэн. 

Сургалтын үр дүнд тархвар судлаач, чанарын менежер, сувилахуйн арга зүйч, мэс засал, шүдний, дурангийн сувилагч, эх баригч, ариутгагч зэрэг 15 эрүүл мэндийн ажилтан эмнэлгийн багаж, хэрэгслийн ариутгал, халдваргүйтгэлийн орчин үеийн аргуудтай танилцан онолын мэдээлэл авч, шинэ тоног төхөөрөмжийн өдөр тутмын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж хийх, хяналт тавих мэдлэгтэй болсон. Ингэснээр шинээр ханган нийлүүлсэн тоног төхөөрөмжийн зөв ашиглалт, ариутгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагааны мэдлэг, ур чадвар сайжирсан төдийгүй ариутгалын ажилтан болон эмчлэгч эмч, сувилагч нар халдварын сэргийлэлт, хяналтын болон тандалт хийх, хариу арга хэмжээ авах талаар нэгдсэн ойлголттой боллоо.


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол