”АЖЛЫН БАЙРАНД МЭДРЭМЖТЭЙ БАЙХ” СЭДВЭЭР ЖЕНДЕРИЙН ЗӨВЛӨХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА





Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй  “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төсөл нь анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг өргөжүүлэх, сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн  Нийгэм Жендэрийн мэргэжилтэн Б.Алтанчимэг Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн бие даасан байдлыг хангах байгууллагын чадавхийг хөгжүүлэх, эмнэлгийн удирдлагын багийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ажлын байранд мэдрэмжтэй байх” сургалтын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.  

Сургалтын зорилго нь ХУД-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын тулд байгууллагын  болон удирдлагын багийг чадавхжуулахад чиглэгдсэн ба ЭМЯ, “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж ба жендэрийн зөвлөх зохион байгуулав.

Сургалтад Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгийн удирдлагын баг болон харъяа хэлтсийн эмч, эмнэлгийн ажилтнууд нийт 30 хүн хамрагдаа.

Ажлын байранд мэдрэмжтэй байх сургалтанд хамрагдсанаар эмч эмнэлгийн ажилтан нар ялгаатай байдлыг ойлгон,  шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдийг ойлгож, тэдэнд хүрч үйлчлэхэд сэдэлжин, эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж нэмэгдүүлэхэд өөрсдийн хүрээнд ойлголттой болсон.

Сургалтад хамрагдсан эмч, эмнэлгийн ажилтан нар сургалтын үр дүнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн. 


 


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол