Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт жишиг нэгдсэн эмнэлэг байгуулах ажлыг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй ЭМСХХ 4 төслийн хүрээнд хэрэгжүүлж байна. Нидерланд улсын Симед компани жишиг нэгдсэн эмнэлгийн төлөвлөлт, загвар боловсруулахад ажлыг 2014 оны 1-р сараас хэрэгжүүлж байгаа бөгөөд 203 ортой 17000 кв.метр талбайтай эмнэлгийн төлөвлөлтийг хийгээд байна.
Симед компани 2014 оны 8 сард ЭМЯ-нд жишиг нэгдсэн эмнэлгийн функциональ төлөвлөгөө, эскиз зураг, эмнэлийн тоног төхөөрөмж болон тавилга, хэрэгслийн жагсаалт, эмнэлгийн барилгад тавигдах техникийн болон инженерийн нөхцөл, шаардлагууд баримт бичгүүдийг хүлээлгэн өгсөн.