Сургагч багшийн сургалт





2023 оны 5 сарын 8-ны өдөр батлагдсан “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн өрх, сумын эрүүл мэндийн төвийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтын удирдамжийн дагуу “Сургагч багшийн сургалт”-ыг төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу бүрэн хэмжээнд 2023 оны 7 сарын 6-ны өдөр зохион байгууллагдлаа.

Сургалтад Эрүүл мэндийн яам, НЭМГ, ЭХЭМҮТ, АШУҮИС, ХӨСҮТ, Монголын Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, мэргэжилийн холбоо зэрэг олон байгууллагын төлөөлөл бүхий сургагч багш оролцсон. 

Тус сургалтаар төсөл хэрэгжих өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор сургагч багш нарт сургалтын ач холбогдол, загвар, арга зүй, сургалтыг удирдах, зохион байгуулахад сургагч багшийн үүрэг хариуцлагыг ойлгуулах, ажлын байран дээрх дадлагажуулах ажлыг зөв удирдах, мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд эмч, эмнэлгийн ажилтанд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн.

Үүний үр дүнд сургагч багш нар өөрсдийн явуулах сургалтыг илүү сонирхолтой, суралцагчдын идэвх, оролцоо өндөртэй, актив байдлаар явуулахад туслах зорилгоор тус сургалтад олон төрлийн дасгалууд, үзүүлэн материал, тохиолдол хэлэлцүүлэг зэргийг багтаасан ба Пазл, Кахуут, Галлерейн аялал, Мини тохиолдол, Гүүгл форм, Ментиметер зэрэг олон төрлийн шинэлэг сургалтын хэлбэр, платформуудыг танилцуулж, дасгал ажиллаа. Түүнчлэн өөрийн мэдлэгийг үнэлэх, ур чадварыг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулах болон сургалтын өмнөх ба дараах тест, асуумж авах шинэлэг аргуудыг танилцуулсан.

Зураг 2 ба 3. Дасгал ажил хийх үе


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол