"Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр" Нэгдсэн төсөл хэрэгжих нэгжийн мэргэжилтэнүүд төслийн хүрээнд хэрэгжих Увс аймгийн нэгдсэн эмнэлэг, Ховд БОЭТ-ийн өргөтгөл болон Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Хөвсгөл аймгийн Тариалан, Булган аймгийн Дашинчилэн, Говь-Алтай аймгийн Тайшир сумдын Эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажлын явц, чанарт хяналт тавин, барилгын талбайтай танилцаж холбогдох байгууллага, мэргэжилтэнүүдийг нэгдсэн мэдээллээр хангах, Увс, Ховд аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвүүдэд төслөөс хэрэгжүүлсэн сургалтын дараах эмнэлгийн менежментийн хэрэгжилтийн явцыг үнэлэхээр 8 дугаар сарын 14-нөөс эхлэн орон нутагт ажиллаж байна.