Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэл” сэдэвт зөвлөлдөх уулзалт 2010 оны 3 сарын 19-ны Нүхт цогцолборт зохион байгуулагдав.
Уулзалтыг УИХ-ын НББСШУ-ны Байнгын Хороо, Эрүүл мэндийн яам, “АХБ-ны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр – 3” төслөөс тус тус зохион байгуулж байсан. Зөвлөлдөх уулзалтын зорилго нь эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэл хийх шаардлага, хэрэгцээ, шийнэчлэлийн загвар, арга замын тухай ярилцаж, санал солилцон ойлголтоо нэгтгэхэд чиглэгдэж байна.
МУ-ын Засгийн Газраас “Эрүүл мэндийн санхүүжилтийн асуудлаархи стратегийн баримт бичгийг” 2010 оны 3 сарын 17 өдрийн хуралдаанаар сайшааж стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамтран баталж, хэргэжилтийг зохион байгуулахыг Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд болон Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд нарт даалгасан байгаа.
Уулзалтанд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн талаархи бодлого, эрх зүйн хүрээнд оролцож, ажилладаг эрх бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудын 50 гаруй төлөөлөл оролцож байна. Үүнд: УИХ-ын гишүүд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Сангийн яам, УНДЕГ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газар болон төслийн үндэсний олон улсын зөвлөхүүд оролцож байна.
Уулзалтаар:
Ингэхдээ санал болгож байгаа шинэ тогтолцоог илүү дэлгэрэнгүй хэлэлцэнэ, тухайлбал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэр ямар байх, төсвийн санхүүжилт болон эрүүл мэндийн даатгалын сангийн уялдаа зохицуулалтыг оновчтой болгох эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулах замаар чанартай тусламж үйлчилгээг хэдалдан авах зарчмын талаар дэлгэрэнгүй хэлэлцэнэ.
Мөн санхүүжилтийн шинэчлэлтэй зэрэгцэн эрүүл мэндийн салбарт хийгдвэл зохих бусад шинэчлэлийн асуудлаар санал солилцоно. Тухайлбал, эмнэлгүүдийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох асуудал, эмнэлгийн бие даасан байдал, эмнэлгийн санхүүгийн менежментийг боловсронгуй болгох асуудлууд багтаж байгаа болно.