Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан хаагчдийг сургалтанд хамрууллаа.





Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-нд батлагдсан   Эрүүл мэндийн багц хуулиудын нэмэлт, өөрчлөлтөөр нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэх эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэл 2021 оны 1 дүгээр сараас эхлэсэн. 

Шинэчлэлийн хүрээнд  Эрүүл мэндийн салбарын худалдан авагч байгууллага болох Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын бүтэц, чиг үүргийг шинэчлэн зохион байгуулсан. Ингэснээр ЭМДЕГ тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгох, тусламж үйлчилгээг гэрээлэн худалдан авах, гүйцэтгэлээр санхүүжүүлэх, стратегийн худалдан авалт хийх зэрэг шинэ үйл ажиллагааг хийж эхэлсэн билээ. 

Иймд тус байгууллагын ажилтнуудыг  дээрх чиглэлүүдээр чадавхжуулах шаардлага гарсныг дагуу  цуврал  сургалтыг 2022 оны 3 дугаар сарын 15-17, 22, 24, 29-ны өдрүүдэд нийт 7 удаа тус тус  зохион байгууллаа.

Сургалтанд ЭМДЕГ-ын удирдлага болон Худалдан авалт, гэрээлэлтийн газар, Тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газар, Бодлого төлөвлөлтийн газрын бүх мэргэжилтнүүд хамрагдав.


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол