Азийн хөгжлийн банкны Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа, АХБ-ны Төслийн шинжээч Г.Цолмонгэрэл, зөвлөх О.Баяр болон "Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр" Төсөл Хэрэгжүүлэх Нэгжийн холбогдох мэргэжилтнүүд уг төслийн хүрээнд шинээр баригдаж буй Хан-уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн барилгын ажлын гүйцэтгэгч нартай уулзаж, ажлын үйл явц, гүйцэтгэлтэй танилцав.