Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэл, стратегийн худалдан авалт, эмнэлгийн хагас бие даасан байдлыг бэхжүүлэх чиглэлээр чадавх сайжруулах сургалт зохион байгуулагдлаа.





Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт анх удаа олон шатлалт санхүүжилтийн “Эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” 3843-МОN, 3844-МОN (COL) төслийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн. 

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт  2021 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулах улсын төсвийг эрүүл мэндийн даатгалын санд нэгтгэж, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжих санхүүжилтийн шинэчлэл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд  эрүүл мэндийн салбарт эхлэж буй санхүүжилтийн болон эмнэлгийн хагас бие даасан байдлын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд чиглэсэн эрүүл мэндийн салбарын бүхий л түвшний байгууллагын  удирдлага, мэргэжилтний чадавхижуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр  зорьж байгаа билээ. 

Энэ оны 7 дугаар сарын 31,  8 дугаар сарын 1, 7-ний өдрүүдэд ЭМЯ-ны удирдлага, мэргэжилтнүүдэд “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх,  эрүүл мэндийн байгууллагуудын худалдан авалт, эмнэлгийн хагас бие даасан байдлыг бэхжүүлэх” чиглэлээр чадавх сайжруулах  сургалтыг  3843-МОN, 3844-МОN (COL) ба 9701 МОН  төслүүд хамтран зохион байгууллаа.  

Энэхүү сургалтаар  эрүүл мэндийн салбарын шинэчлэл, хууль эрх зүйн орчин, нэг худалдан авагчийн тогтолцоо, стратегийн худалдан авалтын концепц, худалдан авагч байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, засаглалын шинэчлэл, нэгдсэн сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний багц тодорхойлох зарчим зэрэг сэдвүүдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, багаар ажиллах, ярилцсан байна.  

Сургалтыг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  Ц.Эрдэмбилэг дарга хэлсэн үгэндээ “Аливаа улсын хамгийн чухал баялаг бол ард иргэдийн эрүүл мэнд юм” хэмээн онцлоод “Монгол Улсын засгийн газар, Эрүүл Мэндийн Яамнаас иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, тусламж үйлчилгээний үр дүнтэй тасралтгүй байдлыг хангах,  нөөцийг зохистой, ухаалаг ашиглах, иргэдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээнд хангах зорилгоор Ковид 19 цар тахлын амаргүй хүнд нөхцөлд ч Эрүүл мэндийн салбар, тусламж үйлчилгээ болон санхүүжилтын шинэчлэлтийг хийхийг эрмэлзэн ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, эмнэлгийн хагас бие даасан байдлын шинэчлэлийг ЭМЯ манлайлан эрүүл мэндийн салбарын бүх шатны байгууллага нэгдсэн нэг ойлголттойгоор хэрэгжүүлэх шаардлагатай” байгааг онцлоод сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсч “хамтдаа хамтдаа салбарын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлнэ” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол