Азийн хөгжлийн банкны зочид төлөөлөгчид Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт зочиллоо.





Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөлийн гишүүд болох  АХБ-ны Японыг төлөөлөх Гүйцэтгэх захирал Такахиро Ясуи,  Монголыг төлөөлөх Гүйцэтгэх захирал Ноор Ахмед Италийг төлөөлөх Гүйцэтгэх захирал Сергио Лугареси, нарын бүрэлдэхүүнтэй зочид төлөөлөгчид Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ЭМСХХ-4,4+ төслийн хүрээнд баригдсан Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 2023 оны 05 сарын 09 өдөр зочилж үйл ажиллагаатай танилцлаа.

АХБ-ны Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Эрүүл мэнд, нийгмийн салбарын Ахлах мэргэжилтэн Ж. Алтантуяа тус эмнэлгийн барилга болон төслийн хүрээнд хийгдсэн ажлуудыг, Эмчилгээ Эрхэлсэн Орлогч Дарга Сүнжидмаа эмнэлгийн тасаг нэгжийн үйл ажиллагааг тус тус танилцуулж, зочдын  асуултанд тодорхой хариулт өгч АХБ-ны зөвлөлийн гишүүдэд олон улсын стандартад нийцсэн жишиг нэгдсэн эмнэлэгтэй болгож өгсөнд гүн талархал илэрхийлэв. Мөн зөвлөлийн гишүүд үүний хариуд төслийн хэрэгжилт үр дүнтэй болсныг цохон тэмдэглэлээ.  



НИЙТ ЗУРГИЙН ТОО: 25

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол