АХБ-ны санхүүжилтээр Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.





2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5”, “Ковид 19-ийн онцгой байдлын тусламжийн нэмэлт санхүүжилт” төслөөр Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. 

Тодруулбал, дээрх төслийн хүрээнд Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн барилгын засвар тохижилтод 367.6 сая төгрөг, багаж угаах, халдваргүйжүүлэх автомат төхөөрөмж, хэт авиагаар цэвэрлэгч төхөөрөмж, плазмын ариутгагч, ус цэвэршүүлэх систем зэрэг орчин үеийн шинэ тоног төхөөрөмжид 821 сая 189 мянган төгрөг, Ковид-19 болон амьсгалын замын хурц халдварт өвчний оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжид 19 сая 790 мянган төгрөг, нийт 1 тэрбум 208 сая 579 мянган төгрөгний хөрөнгө оруулалт хийж нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн засаг дарга Д.Түвшинжаргал, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, АХБ-ны ЭМСХХ-4,4+5,5+ НТХН-ийн зохицуулагч А.Мөнхтайван, аймгийн ЭМГ-ын дарга М.Үржинханд, НЭ-ийн дарга Г.Цогзолмаа нар болон хамт олны төлөөлөл оролцлоо. 

Энэхүү барилгын засвар, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлийн ачаар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ариутгал халдваргүйтгэлийн тасаг нь орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчимд тулгуурласан зөв зохион байгуулалт, агааржуулалтын систем бүхий дэд бүтэцтэй болж, мэс заслын болон дурангийн давтан хэрэглэгддэг багаж, хэрэгслийн угаалга, халдваргүйжүүлэлт, ариутгал олон улсын түвшинд хүрлээ. 

 


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол