Эмзэг бүлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж (НТХН) болон төслийн зөвлөх байгууллага Интернэйшнл Медикал Сентер ХХК, Интермед эмнэлгийн CS04 зөвлөх баг, мөн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн (ЧДНЭ) үйл ажиллагаа болон тасаг нэгжийн зохион байгууллалттай газар дээр нь танилцах зорилгоор 2023 оны 06 сарын 12-ны өдрийн 13:00-15:30 цагийн хооронд ЧДНЭ дээр ажиллав.
НТХН-ийн талаас:
Зөвлөх CS04 багийн талаас:
Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн талаас:
Төслийн зохицуулагч Г.Баясгалан тус эмнэлэг дээр төслийн хүрэээнд хийгдэх үйл ажиллагаа, хугацаа болон барилга төлөвлөлтийн талаар товч танилцуулж ЧДНЭ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Нямсүрэн эмнэлгийн үйл ажиллагааны ерөнхий танилцуулга хийж, Эмнэлгийн төлөвлөлт, барилга байгууламжийн одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.