Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн түүчээ “Үндэсний сургагч багш” нар бэлтгэгдлээ.





Төрийн болон орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүдийн удирдлагын багийнханд  нэг худалдан авагчийн тогтолцоо, эмнэлгийн хагас бие байдлын талаар чадавх бэхжүүлэх сургалт явуулах “Сургагч багш” нарын сургалт 10 дугаар сарын 1-нээс 11-ны хооронд амжилттай явагдаж дууслаа. 

Манай улсын эрүүл мэндийн салбарт 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн санхүүжилтийн шинэчлэлийн үйл ажиллагаа хэрэгжиж эхлэсэн. Уг шинэчлэлтийн хүрээнд Эрүүл мэндийн даатгал “Нэг худалдан авагчийн тогтолцоо”-нд шилжин, хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах, эрүүл мэндийн байгууллагаас хүн амд үзүүлэх тусламж, үйлчилгээг гэрээлэн худалдан авах, эрүүл мэндийн байгууллагыг хүн амд үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлээр санхүүжүүлэх өөрөөр хэлбэл стратегийн худалдан авалт хийх зэрэг шинэ үйл ажиллагааг нэвтрүүлж байна. 

Иймд салбарын шинэчлэлийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” 3843-MON, 3844-MON (COL), “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” TA 9701 төслүүдийн хүрээнд сургалт зохион байгуулж, үндэсний хэмжээнд ажиллах 18 сургагч багш бэлтгэлээ. 

Сургагч багш нар  “Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэл, стратегийн худалдан авалт, эмнэлгийн хагас бие даасан байдлыг бэхжүүлэх” төрийн болон орон нутгийн өмчит эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв зэрэг нийт 50 эрүүл мэндийн байгууллага, 21 аймгийн Эрүүл мэндийн газар болон ЭМД-ын ажилтнууд зэрэг салбарын бүхий л түвшний мэргэжилтнүүдэд танхимын болон ажлын байрны сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулна.  

Чадавхи бэхжүүлэх арга хэмжээг бүхий л эрүүл мэндийн байгууллагуудыг хамруулан явуулснаар эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэл, гүйцэтгэлийн санхүүжилт, эмнэлэгийн хагас бие даасан байдлын шинэчлэлийн тухай бүх талууд нэгдсэн ойлголт, арга зүйтэй болсноор шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлнэ. 


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол