Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэл, стратегийн худалдан авалтын чиглэлээр ажиллах сургагч багш





ЭРҮҮЛ МЭНДИЙН САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭЧЛЭЛ, СТРАТЕГИЙН ХУДАЛДАН АВАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАХ СУРГАГЧ БАГШИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-нд батлагдсан Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах зорилгоор эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийг 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байна. Тус шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулах улсын төсвийг Эрүүл мэндийн даатгалын санд нэгтгэж “Нэг худалдан авагчийн тогтолцоо”-нд шилжээд байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагч байгууллага болох Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах, эрүүл мэндийн байгууллагаас хүн амд үзүүлэх тусламж, үйлчилгээг гэрээлэн худалдан авах, эрүүл мэндийн байгууллагыг хүн амд үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлээр санхүүжүүлэх өөрөөр хэлбэл стратегийн худалдан авалт хийх шинэ үйл ажиллагааг эхлүүлээд байна. 
Шинэчлэлийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” 3843-MON, 3844-MON (COL), “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” TA 9701 төслүүдийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулна. Чадавхжуулах сургалтыг хот хөдөөний 50 эрүүл мэндийн байгууллагад “Сургагч багш”-аар дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  
Сургагч багш нар нэгдсэн сургалтад хамрагдсаны дараа төрийн болон орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, амаржих газарт танхимын болон ажлын байран дээрх сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулна. 
Сургагч багш нь өөр байгууллагад үндсэн ажилтан байж болох бөгөөд цалинг гүйцэтгэлээр олгогдоно.
Чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа 2021 оны 9 дугаар сарын 1-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал  үргэлжилнэ.

Сургалтын сэдэв, хэлбэр
Танхимын сургалт
1. Стратегийн худалдан авалт ба эмнэлгийн санхүүжилтийн удирдлага
2. Худалдан авагч байгууллагын төлбөрийн болон тусламж үйлчилгээний  чанарын хяналт, эмнэлгийн  чанарын удирдлага
3. Эмнэлгийн бие даасан байдал, гүйцэтгэлийн удирдлага
Ажлын байран дээрх сургалт (коучинг)
1. Эмнэлгийн удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр
● Эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт
● Байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, төрөл
● Байгууллагын хүний нөөц, санхүү, даатгал
● Цахим тогтолцоо, эмнэлгийн статистик мэдээ, мэдээлэл
● Эмнэлзүйн удирдлага

2. Эмнэлгийн санхүүгийн удирдлагын чиглэлээр
● Эмнэлгийн өмнөх тайлант оны төсвийн гүйцэтгэлийн дүн шинжилгээ
● Эрүүл мэндийн даатгалаас санхүүжих тусламж, үйлчилгээний төлөвлөлт гүйцэтгэл, эрүүл мэндийн даатгалын байгууллагатай хийх гүйцэтгэлийн гэрээ 
● Эмнэлгийн өөрийн орлогын төлөвлөгөө 
● Байгууллагын санхүүжилтийн төлөвлөлтийн загварыг шинэчлэх

3. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр
● Эмнэлгийн чанарын албаны үйл ажиллагааг үнэлэх
● Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэл, төрөл, цаашдын хэрэгцээ, шаардлага  хандлагын талаар хэлэлцэх
● Эмнэлзүйн менежмент, тасаг нэгжийн уялдаа холбоо, зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр ажиллах
● Эрүүл мэндийн даатгалын хяналтын чиглэлээр хэлэлцэх
● Эмнэлзүйн удирдамж, зааврын хэрэглээ

Тавигдах шаардлага
Эрүүл мэндийн удирдлагын сургагч багш
● Эрүүл мэндийн удирдлага, нийгмийн эрүүл мэндийн магистр ба түүнээс дээш зэрэгтэй
● Эрүүл мэндийн салбарын бодлого, удирдлагын чиглэлээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай
● Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай
● Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
● Түр хугацаагаар орон нутагт ажиллах боломжтой
● Эрүүл мэндийн тогтолцоо, санхүүжилтийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж бүтээл хэвлүүлсэн бол давуу тал болно
Эрүүл мэндийн эдийн засаг, санхүүжилтийн сургагч багш
● Эдийн засаг, санхүү удирдлагын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
● Байгууллагын санхүү төлөвлөлт, гүйцэтгэлийн чиглэлээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай
● Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай
● Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
● Түр хугацаагаар орон нутагт ажиллах боломжтой
● Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Бүтээгдэхүүн
● Танхимын болон ажлын байран дээрх сургалтын тайлан
● Эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх талаар өгсөн зөвлөмж
● Гүйцэтгэлийн санхүүжилтийн шинэчлэлтэй уялдуулсан Эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээ, санхүүгийн төлөвлөлтийн тооцоолол
Бүрдүүлэх баримт бичиг
Сонирхсон этгээд цээж зураг бүхий товч намтар, ажлын даалгаврын дагуу ажиллах сонирхлоо илэрхийлсэн захидал, дипломын хуулбар, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан мэдээлэл зэрэг холбогдох баримтаа bayasgalan.g@hsdp.shortnews.mn цахим хаягт 2021 оны 8-р сарын 2-ны 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү. Холбогдох утас: 317920


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол