Төслийн орон нутгийн зохицуулагч нарт зориулсан анхдугаар сургалт 2008 оны 10 сарын 30-31 өдрүүдэд Улаанбаатар хотод ТХН дээр болов. Сургалтанд төслийн хүрээнд сонгогдсон 5 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, төслийн аймгийн зохицуулагчид, мөн Улаанбаатар хотын 2 дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга, ажилчдын хамт оролцов.
Сургалтын зорилго: Төслийн аймгийн ЭМГ, дүүргийн ЭМН, орон нутгын зохицуулагч нарт төслийн талаар мэдээлэл өгч танилцуулах. Зохицуулагч нарт ажиллах арга барил, тайлангийн загвар болон бусад мэдээллийг гаргах талаар зааварчилгааг өгөх.
Сургалтаар тавигдсан илтгэл, зөвлөмж:
Сургалтыг оролцогчид бие биеээ болон ТХН-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдүүлэх зорилгоор нээлттэй хэлбэрээр явуулсан бөгөөд тавьсан илтгэл бүрийн дараа асуулт хариултыг явуулав.
Сургалтын үр дүн: Төслийн аймгийн зохицуулагч нарт болон аймгийн ЭМГ-ын дарга нарт төслийн талаар дэлэгрэнгүй мэдээлэл, ойлголтыг өгсөн. Аймгийн эрүүл мэндийн газар аймгийн зохицуулагч нартай уялдан холбоотой ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Ингэснээрээ төсөл хэрэгжүүлэх явцыг хөнгөвчлөн
Орон нутгын зохицуулагч нарын ажлын тайлангын загварыг тохиров. Мөн аймаг сумдууда баригдах болон засварлах эмнэлгийн барилгын ажлын зааварчилгааг олгосон.