Анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцооны шинэчлэлийн талаар мэдээлэл хүргэлээ





2021 оны 05 сарын 28-нд Эрүүл мэндийн яам, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо хамтран “Коронавирүсийн цар тахлын үед өрхийн эрүүл мэндийн төвийн үзүүлж буй тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” зөвөлгөөн  зохион байгуулжээ. 

Уг зөвөлгөөнд  АХБ-ны санхүүжилтээр   ЭМЯ-ны  хэрэгжүүлж буй “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн  анхан шатны болон түргэн тусламжийн үйлчилгээ  хариуцсан мэргэжилтэн Т.Хулан оролцож төслийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр төслийн хүрээнд 2020-2029 онд “Анхан шатны тусламж үйлчилгээний  бүтэц, зохион байгуулалт, чанар, санхүү болон хүний нөөцийн чиглэлүүдээр хийгдэх тогтолцооны шинэчлэл өөрчлөлтүүдийн  талаар танилцуулав. 

Хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хот болон орон нутагт үйлчлүүлэгчдэд ээлтэй ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өсвөр насныханд ээлтэй 10 өрхийн эрүүл мэндийн төв, 6 сумын эрүүл мэндийн төвийг барихын сацуу төвийн халаалтанд холбогдоогүй 3 өрхийн эрүүл мэндийн төвд байгальд ээлтэй, нүүрс хүчлийн хий бага ялгаруулах ногоон технологи нэвтрүүлж байгаа нь эрүүл мэндийн салбарт анхдагч болох юм. Тогтолцооны томоохон шинэчлэлийн зорилго нь өрхийн болон нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэгдмэл байдлаар үзүүлэх, интеграцилах загварчлалыг нэвтрүүлж, холбогдох санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд оршино. 

Эдгээр өөрчлөлт, шинэчлэлийн үр дүнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын “хаалга баригчийн” үүрэг бэхжиж, хүн амын эрүүл мэндийн хэрэгцээний 80 хувийг хангах чадвартай болно. 


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол