Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн хүрээнд “Давтан хэрэглэгддэг багаж хэрэгслийн халдваргүйтгэл, ариутгал” сэдэвт ажлын байран дахь дадлага сургалт Өвөрхангай, Дорнод аймгийн БОЭТ, Сүхбаатар, Хөвсгөл, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн ариутгалын ажилтнуудад онлайн-цахим хэлбэрээр 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2 дугаар сарын 23-ний өдрүүдэд зохион байгуулагдав.
Эрүүл мэндийн байгууллагын халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулахад давтан хэрэглэгддэг эмнэлгийн багаж, хэрэгслийг угаах, халдваргүйжүүлэх, ариутгах үйл ажиллагаа чухал үүрэг, ач холбогдолтой.
Сургалтыг ЭМСХХ-5 төслийн зөвлөх, ХӨСҮТ-ийн халдвар судлаач эмч М.Цолмон болон сургагч багш нарын баг дээрх эмнэлгүүдийн ариутгалын ажилтнууд, тархвар судлаач эмч нар, чанарын менежер, сувилахуйн арга зүйч нараас гадна мэс засал, дурангийн сувилагч зэрэг 66 мэргэжилтэнд явууллаа.
Сургалтын үр дүнд эмнэлгийн багаж, хэрэгслийн ариутгал, халдваргүйтгэлийн орчин үеийн аргуудтай танилцан онолын мэдээлэл авч, төвлөрсөн ариутгалын тасгийн эмч, эмнэлэгийн мэргэжилтний халдварын сэргийлэлт хяналтын талаархи мэдлэг, хандлага, дадал сайжирлаа.
[gallery][img]http://hsdp.unicon.mn/public/image/original/a13.jpg[/img][desc][/desc]
[img]http://hsdp.unicon.mn/public/image/original/a21.jpg[/img][desc][/desc]
[img]http://hsdp.unicon.mn/public/image/original/a3.jpg[/img][desc][/desc]
[/gallery]