Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн Банк хооронд байгуулсан 3843-MON, 3844-MON (COL) гэрээний дагуу “Эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” 2019-2029 онуудад хэрэгжиж байна. Энэхүү төслийн хүрээнд анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг сайжруулах, Эрүүл мэндийн санхүүжилт, худалдан авах үйл ажиллагааг бэхшүүлэх үйл ажиллагаа төлөвлөгдсөн. Төслийн хүрээнд 10 өрхийн эрүүл мэндийн төв, 10 сумын эрүүл мэндийн төвүүд болон Хан-Уул, Чингэлтэй дүүргийн эмнэлэг, Увс, Ховд Аймгуудын Нэгдсэн Эмнэлгүүдийг шинээр барьж байгуулах, өргөтгөх үйл ажиллагаа явагдана.
“Эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн удирдах хорооны хурал 2021 оны 4 сарын 30-ны өдрийн 10:00 цагт болов. Удирдах хорооны хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэр гаргав. Үүнд:
1. “Эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн хэрэгжүүлэх нэгжийн 2021 оны хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө хэлэлцэж батлах
2. Төслийн “Эрүүл мэндийн санхүүжилтын тогтолцоог бэхжүүлэх” III бүрэлдэхүүний хүрээнд хийгдэх Стратегийн худалдан авалтын тогтолцоог бэхжүүлэх, Эрүүл мэндийн салбарын санхүүгийн менежментийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг АХБ-ны санхүүжилтээр Сангийн Яамны хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтыг сайжруулах” TA 9701 төслийн хэрэгжүүлэх нэгжтэй хамтран ажиллаж, сургалтын удирдамж хөтөлбөр, төсвийг боловсруулан батлуулж, сургалтыг яаралтай зохион байгуулах
3. Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлгийн барилгын концепц зураг төслийг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн төсөлд нутагшуулан хэрэглэх тухай
4. 2 ба 3-д шийдвэрлэсэн асуудлын талаар АХБ-тай зөвшилцөх
5. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн зураг төсөл боловсруулах ажлыг хувь зөвлөхийн гэрээгээр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг 2021 онд багтаан зохион байгуулах зэрэг болно. Ингэснээр, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг энэ онд эхлүүлэх боломж бий болно.