250 ортой СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлэг ашиглалтанд орлоо





Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд 250 ортой, олон улсын жишиг стандартад нийцсэн, нэгдсэн эмнэлэг ашиглалтанд орлоо.  

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын 30 жилийн тасралтгүй хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарт сүүлийн 28 жилийн хугацаанд нийтдээ 37,0 сая ам.долларын буцалтгүй тусламж, 10 сая 600 мянган ам.долларын техникийн туслалцаа, 244,5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, нийт 292 сая 150 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байдаг. Үүний нэг болох 60,5 сая ам.долларын төсөвт өртөгтэй СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. 

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын УИХ-ын гишүүн, МУ-ын Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар,   АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг,  Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4, 5, 6 нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн зохицуулагч А. Мөнхтайван болон албаны бусад хүмүүс оролцлоо.  
Сонгино Хайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг дүүргийн 150,000  иргэдэд 7-8 төрлийн төрөлжсөн тусламж үзүүлэх хүчин чадалтай 250 ор бүхий эмнэлэг юм. Энэ эмнэлэг жилд дунджаар 47,000 гаруй үйлчлүүлэгчдэд амбулторийн, 10,000 гаруй үйлчлүүлэгчдэд хэвтүүлэн эмчлүүлэх үйлчилгээг үзүүлнэ. 

Аюулт цар тахалтай энэ цаг үед шинэ эмнэлэг ашиглалтанд орсоноор ковид 19-ийн халдвартай өвчтөнүүдийг тусгаарлан эмчлэхэд ч мөн чухал ач холбогдолтой хэмээн салбарын удирдлагууд онцолж байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэд гурав дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг авахын тулд улсын томоохон эмнэлгийг зорих шаардлагагүй боллоо. Жишиг эмнэлэг нээгдсэнээр дүүргийн иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах боломж ийнхүү бүрдэж байна. 

[gallery][img]http://hsdp.unicon.mn/public/image/original/hsdp13.jpg[/img][desc][/desc]
[img]http://hsdp.unicon.mn/public/image/original/hsdp21.jpg[/img][desc][/desc]
[img]http://hsdp.unicon.mn/public/image/original/hsdp3.jpg[/img][desc][/desc]
[img]http://hsdp.unicon.mn/public/image/original/hsdp4.jpg[/img][desc][/desc]
[/gallery]

 

 


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол