Эмнэлгийн тусламж үйлчилгээ, механик тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл нийлүүлэх тендер





Эмнэлгийн тусламж үйлчилгээ, механик тоног төхөөрөмж,  тавилга хэрэгсэл нийлүүлэх  тендерийн урилга

Огноо: 2019 оны 11 дүгээр сарын  12-ны өдөр
Зээлийн дугаар ба нэр: G0236: Эрүүл Мэндийн Салбарын Хөгжил Хөтөлбөр 4 төсөл
Тендер шалгаруулалтын нэр: Эмнэлгийн тусламж үйлчилгээ, механик тоног төхөөрөмж,  тавилга хэрэгсэл нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: G02

PDF Файл хэлбэрээр татах >>>>


1. Монгол улсын засгийн газар нь Азийн хөгжлийн банкнаас “ЭМСХХ-4” төслийг хэрэгжүүлэх зорилгоор буцалтгүй тусламж авсан ба тусламжийн хөрөнгийн тодорхой хэсгийг энэхүү худалдан авах ажиллагааны үр дүнд байгуулах гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм.  

2. Эрүүл Мэндийн Яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ, механик тоног төхөөрөмж,  тавилга хэрэгсэл нийлүүлэх зорилгоор 2 багцад битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна:
Багц 1– Гал тогооны болон угаалгын тоног төхөөрөмж
Багц-2– Инженер техникийн тасгийн болон албан өрөөний багаж тоног төхөөрөмж
Багц-3– Албан өрөөний тавилга
Багц-4– Эмнэлгийн тавилга
Багц-5– Түргэн тусламжийн машин, өвчтөн зөөвөрлөх төхөөрөмжүүд

Барааг хүлээлгэн өгөх, дагалдах үйлчилгээг гүйцэтгэж дуусгах хугацаа нь гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 3-4 сар байна.

3. Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.

4. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь Эрүүл Мэндийн Яам, Эрүүл Мэндийн Салбарын Хөгжил Хөтөлбөр 4 төслийн төсөл хэрэгжүүлэгч нэгж (ТХН)-ээс нэмэлт мэдээлэл авч, 09:00 цагаас 12:00 цаг, 14:00 цагаас 17:00 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.

5. Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 50,000.00 (тавин мянган) төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийг урилгын төгсгөлд заасан дансанд шууд шилжүүлнэ. Баримт бичгийг хилийн чанадад хүргэх тохиолдолд агаарын шуудан, дотоодын хүргэлтэд ердийн шуудангаар илгээнэ. Баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотойгоор ямар нэг хариуцлага хүлээхгүй.

6. Тендерийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, 15 цаг 00 минут (Улаанбаатарын цагаар) эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт дараах дүнтэй төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
• Багц 1: 3,500,000.00 төгрөг
• Багц 2: 4,100,000.00 төгрөг
• Багц 3: 12,000,000.00 төгрөг
• Багц 4: 19,000,000.00 төгрөг
• Багц 5: 9,900,000.00 төгрөг

Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, 15 цаг 00 минутад урилгын төгсгөлд заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

7. Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Эрүүл мэндийн яам хариуцахгүй.

Ж.Баяртогтох, Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн, ЭМСХХ-4, 5
Эрүүл мэндийн яам, “ЭМСХХ-4, 5”НТХН
Улаанбаатар – 48, Олимпийн гудамж-2
Засгийн газрын 8-р байрны өргөтгөл
3-р давхар, 4 тоот өрөө
Утас: 976-11-317851
Факс: 976-11-329369
Банкны нэр: Төрийн банк
Дансны нэр: ЭМСХХӨТӨЛБӨР-4төсөл/тендер/
Дансны дугаар:  240026067406

 


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол