ХӨСҮТ-ийн ТА-ын тасаг, НС-ын лабораторийн барилгын их засвар, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө





Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ)-5 төслийн хүрээнд ХӨСҮТ-ийн нян судлалын лаборатори, ариутгалын тасагт  хийгдсэн барилгын их засвар, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх арга хэмжээг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулав.  Уг арга хэмжээг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү нээж,  ЭМЯ, ЭМСХХ-5 төслийн нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж, ХӨСҮТ-ийн   эмч, мэргэжилтэн оролцов. ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал М. Тунсаг ЭМСХХ-5 төслөөр хүрсэн үр дүн, хэрэгжүүлсэн үйл ажиллагааг танилцуулав.

ЭМСХХ-5 төсөл нь 2013 оны 6 дугаар сараас Монгол Улсын эмнэлгээр үйлчлүүлэгч өвчтөнүүд, тэнд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг сайжруулах зорилготой хэрэгжиж байна. Төслийн үр дүнд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын бүртгэл, мэдээлэл сайжирч, эрүүл мэндийн ажилтны халдварын эрсдэлт өртөх байдал буурч тэдгээрийн ажиллах нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал сайжирсан юм.

Халдварын сэргийлэлт, хяналтыг бэхжүүлэх бүрэлдэхүүний хүрээнд төслийн хүрээнд 20 эрүүл мэндийн байгууллагын нян судлалын лаборатори  болон төвлөрсөн ариутгалын тасгийн  дэд бүтцийг орчин үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээнд тулгуурлан олон улсын болон үндэсний стандарт, удирдамжийг ашиглан 8,6 тэрбум төгрөгийн барилгын засварыг ажлыг хийж, 27,8 тэрбум төгрөгийн эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжийг ханган нийлүүлж, халдварын сэргийлэлт, заавар, журмуудыг  журмыг шинээр болон шинэчлэн боловсруулж, 1500 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч, лаборант нарт онолын шинэ мэдлэг олгох, чадахжуулах олон үйл ажиллагаануудыг амжилттай хэрэгжүүлээд байна.

ХӨСҮТ-ийн нян судлалын лаборатори, ариутгалын тасагт  нийт 807 м2 талбайд 523,9 сая төг. өртөг бүхий барилгын их засварын ажлыг гүйцэтгэлээ.  

Нян судлалын лабораторид 19 нэр төрлийн 35 ширхэг 220 сая төгрөгийн орчин үеийн багаж, тоног төхөөрөмж, тавилгыг ханган нийлүүлж, эмч, мэргэжилтнийг сургасан нь  нян судлалын лабораторийн хүчин чадал, үйл ажиллагааны чанар,  халдварын оношлогоо, илрүүлэгийг цогц байдлаар сайжруулах боломжтой болов.

Төвлөрсөн ариутгалын тасагт 14 нэр төрлийн 18 ширхэг 984,8 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг ханган нийлүүлсэн бөгөөд өмнө нь ашиглаж байгаагүй  багаж угаах, халдваргүйжүүлэх автомат машин, хэт авиан цэвэрлэгч, хийн плазмын ариутгагч, ус цэвэршүүлэх систем зэрэг тоног төхөөрөмж тавигдсанаар эмнэлгийн ажилчдын халдвар авах эрсдэлийг бууруулж,  багаж хэрэгслийн ариутгалын чанар, аюулгүй байдал сайжрах, ариутгалыг  хяналтын системийн тусламжтай бүрэн хянах  боломжийг бүрдүүллээ. ЭМСХХ-5 төслөөр ХӨСҮТ-эд нийт   1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгдсэн байна.

Төслийг амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа сайжруулахад ЭМЯ, ХӨСҮТ болон бусад эрүүл мэндийн байгууллагуудын  дэмжлэг, идэвх оролцоо ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн юм.


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол