Баянгол дүүргийн ЭМТ-ийн ариутгалын тасгийн гадна цахилгааны ажлын үнийн санал авах урилга





Үнийн санал авах урилга

Төслийн нэр: Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл

Санхүүжүүлэгч байгууллага: Азийн хөгжлийн банк

Огноо: 2019.10.16

Хаана, хэнд: ....................................ХХК

1. Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн ариутгалын тасгийн гадна цахилгааны ажил гүйцэтгэх үнийн санал авахаар хүсэлт хүргүүлж байна.

  • Оролцогч нь ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой. Ашиг сонирхлын зөрчилтэй болох нь илэрсэн оролцогчийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана. Хэрвээ үнийн санал ирүүлэгч компани болон түүний туслан гүйцэтгэгч нь энэхүү ажилд хамаарах ажлын зураг төсөл эсхүл техникийн тодорхойлолтыг бэлтгэхэд зөвлахаар ажилласан бол г.м.
  • Үнийн санал бэлтгэхэд шаардлагтай ажлын тоо хэмжээ, ажлын зураг, тодорхойлолт, мөн гэрээний загварыг хавсралтаар хавсаргав. Хэрвээ шаардлатай гэж үзвэл өөрсдийн зардлаар тухайн объект дээр очин газар дээр нь танилцах боломжтой.

2. Үнийн санал ирүүлэхдээ албан бичиг, үнийн санал ирүүлэх формыг цэвэр гаргацтай бөглөн 1 эх хувь материал болон 1 хуулбар хувийн хамт ирүүлнэ.

3. Үнийн саналыг гарын үсэг, тамга дарж баталагаажуулан, дугтуйлан дараах хаягаар  ирүүлнэ үү:

Захиалагчийн хаяг:

Н.Бямбасүрэн, Төслийн ажилтан

Эрүүл мэндийн яам, ЭМСХХ-5 ТХН

Улаанбаатар – 48, Олимпийн гудамж – 2

Засгийн газрын 8-р байрны өргөтгөл

3-р давхар, 6 тоот өрөө

Утас/факс: 329369

Цахим хаяг: byambasuren.natsagdorj@hsdp.unicon.mn

 

4. Зөвхөн доор дурдсан үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий оролцогч энэхүү шалгаруулалтанд оролцоно.

Оролцогчид тавигдах шаардлага:

  1. БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ТУСГАЙ ЗӨШӨӨРЛИЙН    БА-3.5 Заалт: Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт

БА-6.3-р заалт: Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

  1. ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ Ажил үйлчилгээ, эрхлэх ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН 03.2.2 дахь хэсэг дахь заалт: 0.4-15 кВ-ийн цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  2. АХБ-ны эрх бүхий компани гэдгээ харуулах үүднээс Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Ижил төстэй ажил бие даан гэрээгээр  гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх сүүлийн 3 жил. /гэрээний хувь, ажил дууссан тухай захиалагчийн мэдэгдэл г.м/
  4. Сүүлийн 2 жилийн хугацаанд гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж хэмжээ хамжгийн багадаа 300,000,000₮ байх.
  5. Цахилгааны мэргэжлийн инженерийн мэдээлэл, анкет, дипломын хуулбар г.м.
  6. Түншлэлийн хэлбэрээр оролцохгүй

5. Зөвхөн 1 /нэг/ үнийн санал ирүүлэх эрхтэй. Үнийн санал нь хэвлэмэл байдлаар, захирал эсвэл эрх бүхий албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан байна. Гарын үсгээр баталгаажаагүй үнийн санал нь хүчингүйд тооцоно.

6. Үнийн саналыг үнэлэхдээ захиалагч арифметик алдааг дараах байдлаар залруулна.

  1. Ирүүлсэн үнийн саналын тоо болон үсгээр илэрхийлэгдсэн дүн хоорондоо зөрсөн бол үсгээр илэрхийлэгдсэнийг зөв гэж үзнэ.
  2. Хэрэв үе шатны ажлын үнийн нийлбэр тендерийн маягтад заасан тендерийн нийт үнээс зөрвөл үе шатны ажлын үнийн нийлбэрийг үндэслэн тендерийн нийт үнийг залруулна.
  3. Нэгж үнийг ажлын тоо хэмжээгээр үржүүлж гаргасан нэг мөр дэх нийт дүнд зөрүү гарвал нэгж үнийг давамгайлах гэж үзнэ.
  4. Захиалагчийн залруулсан тендерийн дүнг тендерт оролцогчийн зөвшөөрлөөр эцсийнх гэж үзнэ. Хэрэв оролцогч залруулсан дүнг хүлээн зөвшөөрөхгүй бол захиалагч түүний үнийн саналаас татгалзана.

7. Үнийн саналыг 10-р сарын 23-ны 15:00 цагаас өмнө бэлтгэж ирүүлнэ. Үнийн санал нь түүний ирүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

8. Үнийн санал нь Англи, Монгол хэлээр ажлын тоо хэмжээнд үндэслэн бэлтгэн ирүүлнэ. Төлбөрийн валют нь Монгол улсын үндэсний мөнгөн (төгрөг) тэмдэгтээр байна. Оролцогч нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу энэ гэрээ болон бусад үндэслэлээр гүйцэтгэгчийн төлөх ёстой бүх татвар, хураамж, бусад төлбөрийг ирүүлэх үнийн саналын нийт үнэд багтаасан байна. Эх хувь болон хуулбар зөрвөл эх хувийг баримтлана.

9. Захиалагч техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл шаардлагыг хангасан оролцогчдын үнийг харьцуулж хамгийн бага үнэ санал болгосон тендерт оролцогчид гэрээ байгуулах эрхийг олгоно. Хэрвээ үнийн санал нь ямар нэгэн байдлаар ажлын тоо хэмжээг өөрчилсөн, тавьсан шаардлагыг хангах боломжгүй байвал цааш үнэлэгдэхгүй. Захиалагч нь зөвхөн шаардлага хангаж ирүүлсэн үнийн саналыг үнэлэх болно.

10. Хэрвээ оролцогч нь үнийн санал хүчинтэй хугацаанд тендерээс татгалзах болон гэрээ байгуулах зөвшөөрөл олгогдсон үед гэрээ байгуулахаас татгалзвал тухай төслийн хүрээнд ажил гүйцэтгэх компаний жагсалтаас 6 сарын хугацаанд хасагдах болно.

11. Гэрээний заалтыг гэрээний маягтад дурьдсан болно.

12. Үнийн саналыг хавсаргасан Үнийн санал ирүүлэх маягт, ажлын тоо хэмжээг бөглөн ирүүлнэ. Үнийн саналыг нээлттэй тендерийн журмаар нээнэ.

13. Захиалагч нь шалгарсан тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгосныг түүний ирүүлсэн үнийн саналын өдрөөс хойш 14 хоногийн дотор албан бичгээр мэдэгдэнэ.

14. Захиалагч нь гэрээнд тусгагдсан төлбөрийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гаргана.

15. АХБ-ны санхүүжилттэй гэрээний тендерт оролцогч, нийлүүлэгч, гүйцэтгэгчээс худалдан авах ажиллагаа болон гэрээний хэрэгжилтийн явцад ёс зүйн өндөр хэм хэмжээг баримтлахыг шаарддаг. АХБ-аас санхүүжилт авсан зээлдэгчийн эсхүл АХБ-ны санхүүжилтээс үр шим хүртэгчийн төлөөлөгч нь худалдан авах ажиллагаа, эсхүл гэрээг хэрэгжүүлэх явцад авлига авах, залилан мэхлэх, дарамт шахалт үзүүлэх, үгсэн хуйвалдах, саад учруулах эсхүл шударга бус байдлын бусад зөрчил гаргахад оролцсон, мөн зээлдэгч энэ байдлыг засаж залруулах талаар АХБ-ны шаардлагад нийцэхүйц зохистой арга хэмжээг цаг тухайд нь аваагүй болох нь хэзээ нэгэн цагт тогтоогдвол тухайн гэрээнд хуваарилсан санхүүжилтийн хэсгийг цуцлана. Мөн үнийн санал ирүүлэх хугацаанд АХБ-ны хар жагсаалтанд байх ёсгүй.

16. Энэхүү үнийн санал авах урилгыг хүлээн авсан тухай мэдэгдлийг факс болон цахим хаягаар мэдэгдэнэ үү.

Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл

 


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол