Монгол Улсын цусны аюулгүй байдал олон улсын түвшинд хүрлээ





Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл хэрэгжсэний үр дүнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаанд Чанарын менежментийн тогтолцоог амжилттай хэрэгжүүлснийг Англи улсад төвтэй “Lloyd's Register Quality Assurance (Shanghai) Co., Ltd – олон улсын байгууллага хөндлөнгөөс үнэлгээ хийн ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтын гэрчилгээг 2019 оны 5-р сарын 23-ний өдрөөс 3 жилийн хугацаатай олголоо.

Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь цус цуглуулалт, шинжилгээ, цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, олголтын үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO9001:2015 стандартын   баталгаажуулалтыг манай улсын төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудаас анх удаа авч, үйл ажиллагаа нь Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болов.
Энэхүү магадлан итгэмжлэлийн гэрчилгээг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Төрийн ордны их танхимын индэр дээр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн удирдлага, хамт олны төлөөлөлд гардуулж, улам их амжилт хүсэн ерөөлөө.

 


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол