ЭМСХХ-5 төслийн эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах бүрэлдэхүүний хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасаг, нян судлалын лабораторийн барилгын их засварыг хийж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа.
Өнөөдөр хүртэл төслөөр халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр мөрдөгдөж буй дүрэм, журмыг хянаж, боловсронгуй болгосон бөгөөд 1000 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, лабораторийн эмч, лаборант нарт онолын шинэ мэдлэг олгох, чадваржуулах олон үйл ажиллагаануудыг амжилттай хэрэгжүүлээд байна.
Цаашид 2019 онд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг илрүүлэх, ариутгал, нян судлалын чиглэлээр сургагч багш бэлтгэх болон ажлын байран дахь сургалтуудыг тус тус зохион байгуулна. Мөн 2019 онд шинээр нэмэгдсэн 8 эрүүл мэндийн байгууллагын төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын засварын ажил хийх, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, эмч, мэргэжилтэнд сургалт явуулах үйл ажиллагаанууд хийхээр төлөвлөөд байна.