Резидентийн сургалтад зориулагдсан анагаахын шинэ ном хэвлэгдлээ





Эрүүл мэндийн салбарт АХБ-ны санхүүжилттэй хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр -4, 4 нэмэлт төслийн хүрээнд анагаахын төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн  резидент эмч нарт зориулагдсан Амбулаторийн дотрын анагаах ухааны Вашингтон,  Хүүхдийн анагаахын Оксфорд, Жонс Хопкинс эх, барих эмэгтэйчүүд судлалын номнуудыг англи хэлнээс орчуулан, тус бүр нь 500 ширхэг нийт 1500 номыг хэвлүүлсэн.

Номны дээжийг Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл АШУҮИС-ийн Анагаахын Төв нэгдсэн номын сан, Эрүүл мэндийн хөгжлийн төвд өнөөдөр номын суварга бүтээн, морин хуурийн чавхдас хөг аялгуугаар хөглүүлэн ёслол төгөлдөр хүлээлгэн өглөө. Сурах бичгүүдийг  орчуулж хянахад Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Дотор, Хүүхэд, Эх барих эмэгтэйчүүд судлалын шилдэг эмч, багш, эрдэмтэн нар багаар ажиллаж нийт 50 гаруй хүний хөдөлмөр хичээл зүтгэл шингэсэн сайхан бүтээл боллоо. Үндсэн  мэргэшлийн эмч нар төдийгүй, хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч нар барууны өндөр хөгжилтэй эмч нартай эн зэрэгцэн энэхүү сурах бичгүүдийг эх хэл дээр уншиж, судлах боломж бүрдээд байна. 



 


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол