Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр 5” төслийн хүрээнд “Цусны аюулгүй байдалд лабораторийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт сургалтыг 2018 оны 9 дүгээр сар 12, 13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Уг сургалтад ЦССҮТ, ХӨСҮТ болон 21 аймгийн БОЭТ, нэгдсэн эмнэлгийн лабораторийн эмч, мэргэжилтэн оролцсон бөгөөд цусны аюулгүй байдлыг хангахад лабораторийн гүйцэтгэх үүрэг, лабораторийн үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх, цус, цусан бүтээгдэхүүнд хийгдэх чанарын хяналтын шинжилгээ, давтамж, шалгуур үзүүлэлт, эмнэлгийн байгууллагын лабораторийн хариуцлага дээшлүүлэх зэрэг чухал сэдвүүдээр мэдлэг олгов.