ЭМСХХ-3 төслөөс хэрэгжүүлэх арга хэмгжээний хүрээнд 2010 оны 10-р сарын 4-8-ны өдрүүдэд ЗГХА-Эрүүл мэндийн газар, Хүний нөөцийн Академитай хамтран Улаанбаатар хотод “Хүний нөөцийн удирдлага ба байгууллагын хөгжил” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Тус сургалтанд ЭМСХХ-3 төслийн сонгосон Сүхбаатар, Говь-Алтай, Дундговь, Төв, Архангай аймгуудын Эрүүл мэндийн газрын болон Нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлгийн удирдах болон хүний нөөцийн ажилтнууд хамрадлаа.
Сургалтын зорилго:
Зайлшгүй эзэмших мэдлэг болон хандлага:
Хүний нөөцийн удирдлагын үндсэн үйл ажиллагаа, төлөвлөлтийн арга зүй, байгууллагын хөгжил дэх хүний нөөцийн удирдлагын үүрэг, өөрчлөлт шинэчлэлтэд хүмүүсийг бэлтгэх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх арга. Хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагаанд орчин үеийн чиг хандлагаар хандах, өөрчлөлт шинэчлэлтэд ажилтнуудыг чиглүүлэх, ажлын гүйцэтгэлийг зөв үнэлж дүгнэх, цалин урамшууллыг гүйцэтгэлтэй уялдуулах, хэцүү үйлчлүүлэгчидтэй хэрхэн зөв харьцах зэрэг хүний нөөцийн тулгамдсан асуудалд хандах хандлага төлөвшүүлнэ.
Гол үр дүн: