Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5” (ЭМСХХ-5) төслийн хүрээнд 2018 оны 2 дугаар сарын 12-нд “Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх хэвлэл мэдээллийн кампанит ажил”-ын нээлт ЦССҮТ-д боллоо.
“ЭМСХХ-5” төслийн хэрэгжүүлэгч нь Эрүүл мэндийн яам бөгөөд “Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх хэвлэл мэдээллийн кампанит ажил”-ыг “Монгол контент” ХХК, ЦССҮТ, МУЗН зэрэг байгууллагуудын оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Кампанит ажлын хүрээнд 8 сарын туршид сайн дурын, авлагагүй цусны донорын талаар мэдлэг олгох, ач холбогдлыг нь таниулах сэтгүүлзүйн бүтээлүүдийг телевиз, сонин, мэдээллийн сайт, нийгмийн сүлжээгээр дамжуулж олон нийтэд хүргэх юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Амаржаргал, Азийн хөгжлийн банкны Эрүүл мэнд, нийгмийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа, ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4,5” Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч А.Мөнхтайван, ЭМСХХ төслийн бүрэлбэхүүн 1,3 хариуцсан менежер Р.Эрдэнэтунгалаг, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Улаанхүү, МУЗН-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Энхтайван, “Монгол контент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор болон ачтан доноруудын төлөөлөл оролцож, сэтгэлийн үгээ хэлэв. Мөн цусны донорын ач гавьяаг илтгэсэн, тэдний ачаар эдгэрч, дахин амьдралд хүрсэн хүмүүсийн чин сэтгэлийн баярласан сэтгэлийг харуулсан нэвтрүүлгийг сонирхуулсан юм.