ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр
Зээлийн дугаар ба нэр: L2963: Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5 төсөл
Тендер шалгаруулалтын нэр: Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвд лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: G7 шинэ
1. Монгол улсын засгийн газар нь Азийн хөгжлийн банкнаас “ЭМСХХ-5” төслийг хэрэгжүүлэх зорилгоор хөнгөлттэй зээл авсан ба зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг энэхүү худалдан авах ажиллагааны үр дүнд байгуулах гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм.
2. Эрүүл Мэндийн Яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвд лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх зорилгоор 2 багцад битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна:
Багц 1– Молекул биологийн лабораторийн тоног төхөөрөмж
Багц-2– Лабораторийн тоног төхөөрөмж, тавилга
Барааг хүлээлгэн өгөх, дагалдах үйлчилгээг гүйцэтгэж дуусгах хугацаа нь гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 3 сар байна.
3. Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны4 харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.
4. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь Эрүүл Мэндийн Яам, Эрүүл Мэндийн Салбарын Хөгжил Хөтөлбөр 5 төслийн төсөл хэрэгжүүлэгч нэгж (ТХН)-ээс нэмэлт мэдээлэл авч, 09:00 цагаас 12:00 цаг, 14:00 цагаас 17:00 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.
5. Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 50,000.00 (тавин мянган) төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийг урилгын төгсгөлд заасан дансанд шууд шилжүүлнэ. Баримт бичгийг хилийн чанадад хүргэх тохиолдолд агаарын шуудан, дотоодын хүргэлтэд ердийн шуудангаар илгээнэ. Баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотойгоор ямар нэг хариуцлага хүлээхгүй.
6. Тендерийг 2018 оны 3 дугаар сарын 9-ны өдөр, 15 цаг 00 минут (Улаанбаатарын цагаар) эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт дараах дүнтэй төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
• Багц 1: 24,100,000.00 төгрөг
• Багц 2: 14,200,000.00 төгрөг
Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2018 оны 3 дугаар сарын 9-ны өдөр, 15 цаг 00 минутад урилгын төгсгөлд заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
7. Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Эрүүл мэндийн яам хариуцахгүй.
Ж.Баяртогтох, Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн, ЭМСХХ-4, 5
Эрүүл мэндийн яам, “ЭМСХХ-4, 5”НТХН
Улаанбаатар – 48, Олимпийн гудамж-2
Засгийн газрын 8-р байрны өргөтгөл
3-р давхар, 4 тоот өрөө
Утас: 976-11-317851
Факс: 976-11-329369
Банкны нэр: Төрийн банк
Дансны нэр: ЭМСХХӨТӨЛБӨР-4төсөл/тендер/
Дансны дугаар: 240026067406