АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ БОЛОН ЗЭЭЛЭЭР ХЭРЭГЖИЖ БУЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР-4 (ЭМСХХ-4) ТӨСЛИЙН ХҮРЭЭНД СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЖИШИГ НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН БАРИЛГА УГСРАЛТ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭХ АЖИЛ”-ЫН ТЕНДЕРТ ШАЛГАРСАН ГҮЙЦЭТГЭГЧТЭЙ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
2017/05/23
Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй тусламж болон зээлээр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-4 (ЭМСХХ-4) төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн Барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил”-ыг Олон улсын Өрсөлдөөнт тендерт шалгарсан Австри улсын Вамед инженеринг ХХК-тай гэрээнд гарын үзэг зурж, баталгаажууллаа.
Энэхүү гэрээний үр дүнд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр 150-200 ортой, 7-8 төрлийн төрөлжсөн мэргэшлийн тусламж үзүүлэх, жилд дунджаар 47,000 гаруй үйлчлүүлэгчдэд амбулаторийн, 10,000 гаруй үйлчлүүлэгчдэд хэвтүүлэн эмчлүүлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай, олон улсын стандартад нийцсэн нэгдсэн эмнэлгийн барилга байгууламжийг барихын зэрэгцээ орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, техник хэрэгслэлээр хангах юм.
Түүнчлэн Өдрийн эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ, бөөрний диализын тусламж үйлчилгээг үзүүлэх бөгөөд тус эмнэлэгт төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүдийг сургаж бэлтгэх, эмнэлгийн засаглал, удирдлагын бие даасан байдлыг нэвтрүүлнэ. Эмнэлгийн барилга, байгууламжийг 2 жилийн хугацаанд багтаан барих бөгөөд 2020 гэхэд эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллана.