Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийн тогтолцоог сайжруулах хамтарсан уулзалт





Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийн тогтолцоог сайжруулах хамтарсан уулзалт

2017 оны 4 дүгээр сарын 25-нд Эрүүл Мэндийн Яамны “A” заал, Улаанбаатар хот

Зорилго
Семинарын зорилго нь Эрүүл мэндийн яаманд Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг боловсруулах менежментийг боловсронгуй болгох талаарх зөвлөмжийг боловсруулахад оршино.

Зорилт
Семинарын нэг зорилт нь Монгол улсад эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийн тогтолцоонд тулгамдаж буй нээлттэй асуудлуудыг шийдвэрлэх талаар нэгдсэн ойлголтод хүрэх;
• Улаанбаатар хот дахь ЭМБХХБТБ-ын шатаах зуухны загвар, төлөвлөлт
• Нэг удаагийн болон дахин ашигладаг аюулгүй хайрцгийн хэрэглээ

Зөвлөлдөх уулзалтанд оролцсон байгууллагууд 
 
- ЭМЯ
- АХБ
- ДЭМБ
- ЭМСХХ-5 төсөл
- ХӨСҮТ
- НЭМХ
- НЗДТГ
- КОУЭМН
- БОАЖЯ
- ОБЕГ
- НЭМГ
- Төслийн эмнэлгүүд


 
СЕМИНАРЫН ЯВЦ, ҮР ДҮН
• Дахин ашигладаг аюулгүйн хайрцгийн хэрэглээг нэвтрүүлэхгүй байхаар нэгдсэн шийдэлд хүрлээ. Цаашид нэг удаагийн цаасан аюулгүйн хайрцгийн хэрэглээг зүү мултлагч бүхий хуванцар аюулгүйн хайрцгийн хэрэглээгээр солиход үндэсний стратегийг чиглүүлэхийг санал нэгтэй дэмжив. Үүний үр дүнд аюулгүйн хайрцгийн хэрэглээ буурах, түүнчлэн дахин ашигладаг аюулгүйн хайрцгийн тогтолцоог нэвтрүүлснээс эдийн засгийн хувьд үр ашигтай байж болох юм.
• Шатаах зуухыг энэ удаад суурилуулахгүй байх нь зүйтэй. Налайх дүүрэгт хувийн компани өөрийн хөрөнгө оруулалтаар шатаах зуух барихаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү байгууламжийг ашиглалтанд орох хүртэл аюултай хог хаягдлыг зохих шаардлагын дагуу боловсруулалт хийж хотын нэгдсэн ландфилд булж устгах, Нарангийн энгэрт химийн аюултай хог хаягдлыг түр хадгалах байр барих нь өнөөгийн нөхцөлд хэрэгжүүлэх түр зуурын арга хэмжээ болно.
 
Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийн сургагч багш бэлтгэх сургалт

ЭМСХХ-5 төслийн хүрээнд төсөлд хамрагдах эрүүл мэндийн байгууллагуудад зохион байгуулах сургалтуудыг энэ сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нарын дэмжлэгтэйгээр орон нутагт зохион байгуулна.

Зорилго:
ЭМБХХМ-ийн сургалт удирдахад шаардагдах сурган заах арга зүй эзэмшсэн сургагч багш бэлтгэх
Сургалтад төслийн 9 аймаг, 8 дүүрэг, 4 гуравдахь шатлалын эмнэлгээс нийт 30 эрүүл мэндийн ажилтан оролцсон.

Агуулгын багтаамж: 2 багц цаг
Үр дүн: ЭМБХХМ-ийн чиглэлээрх мэдлэг, сургалтын төлөвлөгөөг боловсруулах, сургагч багшид шаардагдах заах арга, лекцийн арга барил, сургалтын үнэлгээг хэрхэн хийх зэрэг мэдлэг, чадварыг эзэмшинэ. Сургагч багшийн хувьд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад чин сэтгэлээсээ хандаж, боловсон хүчин бэлтгэх үйл ажиллагаагаар дамжуулан Монгол улсын эрүүл мэндийн тусламж үйлчигээг дээшлүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах хандлагыг төлөвшүүлнэ.


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол