Эмнэлгийн тоног төхөөрөмжийн бүртгэл, мэдээний сангийн програм нэвтрүүлж байна





Эрүүл мэндийн салбарын эмнэлгийн болон мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн бүртгэл хийж, мэдээний сан үүсгэн хөрөнгийн төлөвлөлтийг үр ашигтай болгох зорилгоор “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгийн төлөвлөлтийн систем”-ийн програм хангамж хийгдэн хүлээлгэж өгөхөд бэлэн болоод байна.

Энэхүү програм хангамжийг Азийн Хөгжлийн Банкны ЭМСХХ-4 төслөөс санхүүжүүлсэн. Програм нэвтрүүлэх ажлын хүрээнд сургалтууд хийгдэж эхлээд байна. Эхний сургалт нь 2017.02.14 өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд зохион байгуулагдлаа. Уг сургалтад ЭМСХХ-4 төслийн эмнэлгийн хөгжилийн асуудал хариуцсан менежер Н.Оюунбилэг, нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын эмнэлгийн тоног төхөөрөмж хариуцсан 15 хүн оролцлоо.


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол