АХБ-ны санхүүжилттэй ЭМСХХ-5 төсөл нь 21 аймаг, Улаанбаатар хотын 2 дүүргийн нэгдсэн эмнэлгийн цусны салбар төвүүдийн дэд бүцийг сайжруулж, цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой. Энэ ажлын хүрээнд 30000 гаруй хүн амтай алслагдсан Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлгийн цусны салбар төвд төслөөс хөрөнгө оруулалтаар 434 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлж, 58.2 сая төгрөгийн барилгын засварын ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Тус эмнэлгийнхэн цусны төвийнхөө нээлтийг 2017 оны 1-р сарын 17-нд хийсэн бөгөөд тус арга хэмжээнд ЭМЯ, Нийслэлийн ЭМГ, ЦССҮТ, дүүргийн удирдлагууд болон Төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд оролцсон.