“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр – 5” төслийн хүрээнд Oрхон аймаг, Эрдэнэт хотод “ЭМНЭЛГИЙН ХАЛДВАРЫН СЭРГИЙЛЭЛТЭД ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТЫН ХУУДАС ХЭРЭГЛЭХ” сэдэвт сургалт зохион байгууллагдлаа.
Тус сургалтад 21 аймаг, 9 дүүрэг, НМХГ, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд оролцлоо.
Эрүүл мэндийн болон хөндлөнгийн хяналтын байгууллагын хамтын ажиллагаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг бууруулахад нэн чухал ач холбогдолтой билээ. Иймд уг хүрээнд манай төсөл МХЕГ-тай хамтран олон сургалт зохион байгуулж байгаа бөгөөд эдгээрийн нэг нь тус сургалт байлаа.
Хөндлөнгийн хяналтын хуудас ашигладаг сайн туршлагыг танилцуулах зорилгооор үзүүлэн сургалт явагдлаа: оролцогчид таван үндсэн сэдвийн дагуу бүлгүүдэд хуваарилагдаж практик дээр хяналтын хуудсыг ашиглаж хоорондоо мэдээллээ солилцлоо. Бүлгээр ажиллахаас гадна Канадын олон улсын эрүүл мэндийн нийгэмлэгээс Орхон аймагт хүрэлцэн ирсэн мэргэжилтэн, зөвлөхүүд ХСX-н хөндлөнгийн хяналтын хуудас ашиглах болон ЭМБ-н хог хаягдлын менежментийн талаар дэлгэрэнгүй хичээл заалаа.
Эрдэнэт хотод зохион байгуулахад Орхон аймгийн эрүүл мэндийн газар, БОЭТ, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн сувиллынхан дэмжлэг үзүүллээ.ж байгааг зориуд тэмдэглэж байна.