ТЕНДЕРИЙН УРИЛГА (ДАХИН ТЕНДЕР)
2016-10-10
ТЕНДЕРИЙН УРИЛГА (ДАХИН ТЕНДЕР)
Огноо: 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Аймгийн нэгдсэн эмнэлгийн хог хаягдлын байгууламж шинээр барих (тендер-1)
Тендер шалгаруулалтын дугаар: БА/1
- Монгол улсын засгийн газар нь Азийн хөгжлийн банкнаас “Эрүүл Мэндийн Салбарын Хөгжил Хөтөлбөр 5” төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг энэхүү худалдан авах ажиллагааны үр дүнд байгуулах гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм.
- “Эрүүл Мэндийн Яам эрх бүхий тендерт оролцогчдоос Аймгийн нэгдсэн эмнэлгийн хог хаягдлын байгууламж шинээр барих ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
- Дотоодын нээлттэй тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай Монгол Улсын хуульд тодорхойлсон Нээлттэй тендер шалгаруулалтын журмыг баримтлан Азийн Хөгжлийн Банкны зөвшөөрлийн дагуу явуулна.
- Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 (тавин мянга) төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 90 хоногийн дотор хүчинтэй байна.
- Тендерийн хамт доор дурдсан хэмжээнээс багагүй, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгааг багц тус бүрээр ирүүлнэ:
- Энэхүү дотоодын нээлттэй тендер дараах багцуудаас бүрдэнэ:
- Багц-1 Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн хог хаягдлын байгууламж шинээр барих
- Тендерт оролцогчийн тендерт ирүүлсэн мэдээлэлд үндэслэн гэрээ хэрэгжүүлэх чадварыг тогтоох болно. Тендерт оролцогч нь дараах чадварын шалгуурыг хангасан байна:
Багц 1: Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн хог хаягдлын байгууламж шинээр барих
- Сүүлийн 2 жилийн хугацаанд гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж хэмжээ хамгийн багадаа 280,000,000.00₮ байх.
- Тендерт оролцогч нь санал болгож буй гэрээний үүргээ биелүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэртэй гэдгээ нотлон харуулах ёстой бөгөөд тендерт оролцогчийн санхүүгийн эх үүсвэр нь 105,000,000.00 ₮-өөс багагүй байх
- Тендерт оролцогч нь сүүлийн 2 жилийн хугацаанд хамгийн багадаа 1 ижил төстэй гэрээний үндсэн гүйцэтгэгчээр оролцсон байх. Мөн энэхүү гэрээний дүн нь 85,000,000.00 ₮-ээс багагүй эсвэл тэнцүү байх.
- Тендерийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, 15 цаг 00 минутад нээнэ.
- Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
- Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд доорх хаягаар авч болно.
Ж.Баяртогтох, Төслийн худалдан авалт хариуцсан мэргэжилтэн
Эрүүл мэндийн яам, “ЭМСХХ-4, 5”НТХН
Улаанбаатар – 48, Олимпийн гудамж-2
Засгийн газрын 8-р байрны өргөтгөл
3-р давхар, 8 тоот өрөө
Утас: 317851
Факс: 329369
Банкны нэр: Төрийн банк, салбар 100
Дансны нэр: “ЭМСХХӨТӨЛБӨР-4 ТӨСӨЛ /ТЕНДЕР/
Дансны дугаар: 2400 2606 7406
SWIFT Code: STBMMNUB
- Тендер бэлтгэх, тендерийг захиалагчид ирүүлэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гарах ямарваа зардлын талаар Эрүүл Мэндийн Яам нь хариуцлага хүлээхгүй.