ТЕНДЕРИЙН УРИЛГА (ДАХИН ТЕНДЕР)
2016-09-28
ТЕНДЕРИЙН УРИЛГА (ДАХИН ТЕНДЕР)
Огноо: 2016 оны 9 дүгээр сарын 26- ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Аймгийн цусны салбар банкны барилгын засварын ажил (тендер-5)
Тендер шалгаруулалтын дугаар: БА/11
- Монгол улсын засгийн газар нь Азийн хөгжлийн банкнаас “Эрүүл Мэндийн Салбарын Хөгжил Хөтөлбөр 5” төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг энэхүү худалдан авах ажиллагааны үр дүнд байгуулах гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм.
- “Эрүүл мэндийн яам эрх бүхий тендерт оролцогчдоос Аймгийн цусны салбар банкны барилгын засварын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
- Дотоодын нээлттэй тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай Монгол Улсын хуульд тодорхойлсон Нээлттэй тендер шалгаруулалтын журмыг баримтлан Азийн Хөгжлийн Банкны зөвшөөрлийн дагуу явуулна.
- Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 (тавин мянга) төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 90 хоногийн дотор хүчинтэй байна.
- Тендерийн хамт доор дурдсан хэмжээнээс багагүй, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ:
- Энэхүү дотоодын нээлттэй тендер дараах багцуудаас бүрдэнэ:
Багц 1: Өмнөговь, Өвөрхангай аймгууд, Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлгийн, Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн цусны салбар банкны барилгын засварын ажил
Тендерт оролцогч тендерийн аль нэг багцад, нэгээс дээш багцад, эсвэл бүх багцад тендер ирүүлж болно.
- Тендерт оролцогчийн тендерт ирүүлсэн мэдээлэлд үндэслэн гэрээ хэрэгжүүлэх чадварыг тогтоох болно. Тендерт оролцогч нь дараах чадварын шалгуурыг хангасан байна:
Багц 1: Өмнөговь, Өвөрхангай аймгууд, Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлгийн, Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн цусны салбар банкны барилгын засварын ажил
- Сүүлийн 2 жилийн хугацаанд гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж хэмжээ хамгийн багадаа 200,000,000.00₮ байх.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн нь 65,000,000.00 ₮-өөс багагүй байх.
- Тендерт оролцогч нь сүүлийн 2 жилийн хугацаанд хамгийн багадаа 1 ижил төстэй гэрээний үндсэн гүйцэтгэгчээр оролцсон байх. Мөн энэхүү гэрээний дүн нь 60,000,000.00₮-ээс багагүй эсвэл тэнцүү байх.
- Тендерийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 15 цаг 00 минутад нээнэ.
- Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
- Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд доорх хаягаар авч болно.
Ж.Баяртогтох, Төслийн худалдан авалт хариуцсан мэргэжилтэн
Эрүүл мэндийн яам, “ЭМСХХ-4, 5”НТХН
Улаанбаатар – 48, Олимпийн гудамж-2
Засгийн газрын 8-р байрны өргөтгөл
3-р давхар, 8 тоот өрөө
Утас: 317851
Факс: 329369
Банкны нэр: Төрийн банк, салбар 100
Дансны нэр: “ЭМСХХөтөлбөр-4 төсөл /тендер/
Дансны дугаар: 2400 2606 7406
SWIFT Code: STBMMNUB
- Тендер бэлтгэх, тендерийг захиалагчид ирүүлэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гарах ямарваа зардлын талаар Эрүүл мэндийн яам нь хариуцлага хүлээхгүй.