ЭМСХХ-4,5 төслийн Удирдах Хорооны хуралдаан 2016 оны 9 сарын 23-ны өдөр ЭМЯ-н дээр боллоо. Хуралдаанд Удирдах Хорооны гишүүд, НТХН-н менежер, мэргэжилтэн нар болон урилгаар зочид оролцлоо. Хуралдааныг Удирдах Хорооны дарга, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д. Оюунчимэг удирдав.
Уг хуралдаанаар АХБ-ны хяналт, үнэлгээний багаас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн байдлыг НТХН-н хяналт, үнэлгээний ажилтан Ш.Оюунбилэг танилцууллаа. Мөн ЭМСХХ-5 төслийн менежер Р. Эрдэнэтунгалаг "Сайн дурын авлагагүй цусны донорын талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадал тогтоох" судалгааны үр дүн, зөвлөмжийг танилцуулав. Уг судалгааны хураангуйг эндээс харна уу?