“Тоног төхөөрөмжийн нэршлийн систем, цахим бүртгэлийн програмтай уялдуулах” сэдвээр зайн сургалт 2016.09.20-ны өдрийн 10.00-13.00 цагийн хооронд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим сүлжээний танхимд болж өнгөрлөө. Сургалтад ЭМХТ, НЭМГ-ын мэргэжилтнүүд болон ЭМЯ-ны харьяа эмнэлэг болон 14 аймгийн БОЭТ, Нэгдсэн эмнэлгийн техникийн чиглэлээр ажиллаж байгаа инженер, техникийн ажилтан хамрагдлаа.
Эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн “UMDNS”, “GMDN” зэрэг олон улсын нэгдсэн нэршлийн системийн танилцуулга, засвар үйлчилгээний цахим бүртгэлийн “Таскмастер” програмтай уялдуулах талаар Канадын Олон Улсын Эрүүл Мэндийн Нийгэмлэгийн багийн зөвлөх Билл Жентл, А.Баяр нар хичээл зааж, зайн сургалт хийлээ.
Аймаг, нийслэлийн эмнэлгүүдэд ашиглагдаж байгаа эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн нэршлийг олон улсын нэршлийн системийг нэвтрүүлж ашиглаж хэвших зорилгоор уг сургалт явагдлаа