Огноо: 2016 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвд
эмнэлгийн бус тавилга нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: G8 шинэ
Монгол улсын засгийн газар нь Азийн хөгжлийн банкнаас “ЭМСХХ-5” төслийг хэрэгжүүлэх зорилгоор хөнгөлттэй зээл авсан ба зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг энэхүү худалдан авах ажиллагааны үр дүнд байгуулах гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм.
Эрүүл Мэндийн Яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвд эмнэлгийн бус тавилга нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Багц 1: Эмнэлгийн бус тавилга
( Энэхүү тавилгыг ЦССҮТ-ийн шинэ байрыг тохижуулахад зориулна )
Дотоодын нээлттэй тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай Монгол Улсын хуульд тодорхойлсон Нээлттэй тендер шалгаруулалтын журмыг баримтлан АХБ-ны зөвшөөрлийн дагуу явуулна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 (тавин мянган) төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 90 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт 4,500,000.00 төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. АХБ-ны төслийн худалдан авах ажиллагааны хувьд төгрөгөөс бусад валютыг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас 28-аас доошгүй хоногийн өмнөх тендер зарласан өдрийн ханшийг үндэслэн төгрөгт хөрвүүлнэ.
Тендерийг 2016 оны 10-р сарын 14-ны өдөр, 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 10-р сарын 14-ны өдөр, 15 цаг 00 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Ж.Баяртогтох, Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн, ЭМСХХ-4, 5
Эрүүл мэндийн яам, “ЭМСХХ-4, 5”НТХН
Улаанбаатар – 48, Олимпийн гудамж-2
Засгийн газрын 8-р байрны өргөтгөл
3-р давхар, 8 тоот өрөө
Утас: 317851
Факс: 329369
Дансны нэр: Эрүүл Мэндийн Хөгжлийн Хөтөлбөр-4 төсөл
Дансны дугаар: Төрийн банк, 240026067406
Тендер бэлтгэх, тендерийг захиалагчид ирүүлэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гарах ямарваа зардлын талаар Эрүүл мэндийн яам нь хариуцлага хүлээхгүй.