Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэг барих, тоног төхөөрөмж суурилуулах тендер нээгдлээ





                                          

 Тендерийн нэр, дугаар:

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг

барих, тоног төхөөрөмж суурилуулах, LW1

Азийн хөгжлийн банкны ЭМСХХ-4 төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандарт шаардлагыг хангасан эмнэлзүйн 7-оос доошгүй үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх болон амбулатороор үзүүлэх 200 хүртэлх ор бүхий жишиг эмнэлэг барихаар төлөвлөгдөж байна.

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг барих, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг гүйцэтгэх олон улсын тендерийн нээлт 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 15:00 цагт ЭМСХХ-4 төслийн байрны 3-н давхарт 4 тоот өрөөнд болов.

ЭМЯ-наас зарласан энэхүү тендерийг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 60 хоногийн хугацаатай зарлаж, тендерийн баримт бичгийг нийт 24 компани худалдан авснаас хугацаандаа дараах 3 компани тендерээ ирүүлсэн:

  • Vamed Engineering GmbH /Австри/
  • Su Qian Jian Hang Construction LLC  /Хятад/
  • Моннис Termigas компаниудын түншлэл / Монгол /Итал/

Тендерийн нээлтэнд дээрх 3 тендерт оролцогчийн нийт 9 төлөөлөл, үнэлгээний хорооны дарга З.Энхболд, нарийн бичиг Ж.Баяртогтох, үнэлгээний хорооны гишүүн А.Мөнхтайван, П.Отгонжаргал нар оролцлоо.

Мөн ажиглагчаар АХБ-наас Ж. Батцэнгэл /худалдан авалт хариуцсан ахлах мэргэжилтэн/, Г. Гантуяа /төслийн шинжээч/, ЭМСХХ-4,5 төслөөс ЭМСХХ-4 төслийн бүрэлдэхүүн хариуцсан менежер Н.Оюунбилэг, мэдээлэл сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Ч.Гандулам нар оролцлоо.

Нээлтийн тэмдэглэл, дүнг эндээс үзээрэй


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол